sonin.mn
ТОКИО. /TASS/. "Омаис" далайн хар шуурга Японы зүүн нутгийг дайран өнгөрч, суурин газруудыг усанд автуулсан байна.
Энэ хар шуурганы улмаас 400 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
 
Одоогийн байдлаар хар шуурганы улмаас голын усны түвшин нэмэгдэж тул Хоккайдо арлын Асеро тосгоны 408 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна гэж “NHK” телевиз мэдээллээ.
 
Тус арлын 1600 гаруй оршин суугчдад нүүх сэрэмжлүүлэг хүргээд байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хүн амиа алдсан тухай мэдээлэл байхгүй байна.
 
Өнгөрсөн шөнийн байдлаар салхины хурд 43 м/сек хүрч, 200 мм хур тунадас унасан байна. Эрчим хүчний "Хоккайдо электрик пауэр" компанийн мэдээлж байгаагаар, байгалийн үзэгдлээс болж цахилгааны шугамд гэмтэл гарсан бөгөөд үүний улмаас ойролцоогоор 5600 орчим аль өрх цахилгаангүй болжээ. Өнгөрсөн лхагва гаригт Номхон далайгаас эхэлсэн “Омаис” шуурганы улмаас Японы агаарын тээврийн компаниуд 16 нислэгээ цуцалжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг