sonin.mn
Энэ сарын 24-нөөс ирэх есдүгээр сарын 15-ны хооронд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эцэг эх, цагдаагийн хамтарсан эргүүл гарна.
 
Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан юм. Мөн эргүүлүүдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулах юм байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг