sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Долдугаар сарын 15-нд Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлоготой холбогдуулан 40 026 хүнийг баривчлаад байгаагийн 20 355 нь цагдаа, цэрэг, шүүхийн албан хаагчид, орон нутгийн захиргааны ажилтнууд байна гэж Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдэв.
 
Мөн 5187 хүнийг одоо болтол хорьж байгаа гэж тэрбээр мэдэгджээ.
 
"Үүний зэрэгцээ 80 мянга орчим төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байгаа бол 5014 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн тусгай ажиллагааны 10 мянган цэргийг шинээр элсүүлнэ" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр, “цэрэг татлагын нөхцөл ойлгомжтой. Гэвч цэргүүд хатуу нөхцөл байдлыг даван туулж, улс орныхоо төлөө зүтгэх ёстой гэсэн шаардлагыг хангах ёстой" гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг