sonin.mn
ТЕГЕРАН. /IRNA/. БНАСАУ-аас Иранд суугаа Элчин сайд Кан Сам Хён Ираны “IRNA” агентлагийн гүйцэтгэх захирал Мохаммад Ходдадитай уулзах үеэрээ тус агентлагийн салбарыг Пхеньянд нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
 
“IRNA” агентлаг нь дэлхийн 20 гаруй оронд сурвалжлагчтай бөгөөд дэлхий дахины 70 гаруй мэдээллийн агентлагтай мэдээлэл солилцдог ажээ.
БНАСАУ-ын “KCNA” болон бусад мэдээллийн байгууллагууд “IRNA” агентлагтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Кан Сам Хён мэдэгдэв.
 
Харин “IRNA” агентлагийн гүйцэтгэх захирал Мохаммад Ходдади “IRNA” болон “KCNA” агентлаг хооронд мэдээ мэдээлэл болон зураг солилцох шууд холбоос нээх саналыг дэвшүүлжээ. Энэ саналыг БНАСАУ-ын Элчин таатай хүлээн авч, “IRNA” агентлагийн сурвалжлагчдыг эх орондоо хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр “IRNA” агентлагийн захирлыг Пхеньянд айлчлахыг урьжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг