sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргалаа.
 
Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын  22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав.
 
Дүүрэг, хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр  захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл,  шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж,  шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгав.
 
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
2016 ОНД БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ТӨЛ МАЛЫН ТОО, ВАКЦИН, ШИНГЭЛЭГЧ ОЛГОХ ХУВААРЬ
 
д/д Дүүргийн нэр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нэрс Вакцинжуулалтанд хамрагдах                  төлийн тоо Бүгд Олгох вакцин
Тугал Хурга Ишиг ШТАМ-19 РЭВ-1 Шингэлэгч
1 Багануур 1 Алтан бэлчир ХХК 420 8960 6440 15820 420 15400 16.240
2 Дүүрэн чандмань ХХК 560 9240 6160 15960 560 15400 16.520
3 Цагаан тун-эрдэнэ ХХК 560 8960 6160 15680 560 15120 16.240
4 Тэгш таван эрдэнэ ХХК 280 2240 1680 4200 280 3920.04 4.480
5 Молор чандмань ХХК 420 4760 3080 8260 420 7840 8.880
Дүүргийн дүн 2240 34160 23520 59920 2240 57680 62.360
2 Багахангай 6 ЦЕФтрейд ХХК 280 2240 1960 4480 280 4200 4.760
Дүүргийн дүн 280 2240 1960 4480 280 4200 4.760
3 Налайх 7 Ариун хүнс ХХК 1260 1960 2520 5740 1260 4480 7.000
8 Сор сүрэг ХХК 560 2840 2240 5640 560 5080 6.200
9 Бөх Мо ХХК 560 2240 1680 4480 560 3920 5.040
Дүүргийн дүн 2380 7040 6440 15860 2380 13480 18.240
4 Сүхбаатар 10 Овоотгол ХХК 280 140 140 560 280 280 0.840
Дүүргийн дүн 280 140 140 560 280 280 0.840
5 Чингэлтэй 11 Содхан ХХК 140 140 140 420 140 280 0.560
Дүүргийн дүн 140 140 140 420 140 280 0.560
6 Хан-уул 12 Гүнтэрэм ХХК 840 840 1120 2800 840 1960 3.640
13 ТҮДА  ХХК 980 1960 1400 4340 980 3360 5.320
14 Ганган буга ХХК 840 1400 1400 3640 840 2800 4.480
Дүүргийн дүн 2660 4200 3920 10780 2660 8120 13.440
7 Сонгино хайрхан 15 Буян хөхий ХХК 2240 2800 2800 7840 2240 5600 10.080
16 Бамбуу ХХК 2800 3847 3080 9727 2800 6927 12.780
17 РЭЗ ХХК 1054 1400 1400 3854 1054 2800 4.910
Дүүргийн дүн 6094 8047 7280 21421 6094 15327 27.770
8 Баянзүрх 18 Жижигзээрд ХХК 1540 1680 1960 5180 1540 3640 6.270
19  МЭГ ХХК 1540 3920 2800 8260 1540 6720 9.800
20 Баяндэмбэрэл ХХК 840 840 1400 3080 840 2240 3.920
Дүүргийн дүн 3920 6440 6160 16520 3920 12600 19.990
НИЙТ ДҮН 17994 62407 49560 129961 17994 111967 147.960