“SHAMK” entertainment болон "Аист" телевизийн урилгаар есдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод тоглох ОХУ-ын алдарт "Звери" хамтлагийн тоглолт мазаалайг хамгаалах үйлсийг уриална.
Монголын үзэгч сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа “Звери” хамтлаг тоглоход 13 хоног үлдээд байна. Дэлхийн оддыг эх орондоо, дэлхийн хэмжээний тайз засалт, хөгжмийн дуугаралт, гэрэлтүүлэг бүхий цогц шоутай хүлээн авах өдөр ойртлоо.
Байгуулагдаад 15 жил болж буй “Звери” хамтлагийг гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулсан гэдэг. Тус хамтлаг гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын таван гишүүнтэй. Уран бүтээлээ поп-рок, поп-панк, фанк-рок, брит-поп, софт-рок жанраар туурвидаг уг хамтлагийн “До скорой встречи”, “Дожди пистолеты”, “Для тебя”, “Просто такая сильная любовь”, “Районы кварталы” зэрэг дуунууд нь маш их алдартай.
Н.Туяа
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0