sonin.mn
МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Онцгой байдлын яам өнгөрсөн зургаан сарын хугацаанд 18 орон руу 90 мянган тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна гэж тус мэдэгджээ.
 
Ингэснээр ОХУ хүмүүнлэгийн тусламжаараа тэргүүлэгч орнуудын тоонд орж байна.
Үүнээс гадна 1993 оноос хойш ОХУ 400 орчим хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулжээ гэж яам мэдэгдэлдээ дурджээ.
ОХУ нь Африк, Ойрхи Дорнод, Ази, Өмнөд Америкийн газар хөдлөлт, үер, хар салхины гамшигт өртсөн орнууд руу хүмүүнлэгийн тусламж илгээж, мөн “Эбола” вирустэй тэмцэх ажиллагаанд оролцсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг