sonin.mn
ЛОНДОН. /Shanghaiist/. Шеффилдийн их сургуулийн хятад оюутан Хань Зань гэгч Букингемийн ордон руу хутга нуун оруулах гэж байгаад баривчлагджээ. Тэрбээр хатан хааны амийг хөнөөх зорилготой байснаа цагдаа нарт мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр, БНХАУ-ын Засгийн газрын нууц ажилтнууд намайг дагаж байсан гэж цагдаа нарт хэлжээ.
 
Хатан хааны амь насанд заналхийлсэн хэргээр түүнийг энэ долоо хоногт шүүхэд татсан боловч сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын улмаас түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ гэж “Guardian” сонинд бичсэн байна. Гэсэн хэдий ч түүнийг хориотой зэвсэг биедээ авч явсан хэргээр буруутгаад байгаа бөгөөд дараагийн шүүх хурал болтол буюу ирэх сарын 14 хүртэл түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн төвд байлгах шийдвэрийг шүүх гаргасан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг