sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Дэлхийн хамгийн урт, аварга том нисэх онгоц Их Британид лхагва гарагт анхны нислэгээ хийжээ.
 
Нисэх онгоц болон дирижабль буюу агаарын хөнгөн хийт онгоцны хослол болсон “Airlander 10”-ыг Их Британийн нэгэн компани зохион бүтээсэн гэнэ.
Тус компани мэдэгдэхдээ “энэ нисэх онгоц нь 6 км-ийн өндөрт хөөрч, 148 км/цаг хурдлах хүчин чадалтай. Гелийн хийгээр цэнэглэсэн тохиолдолд агаарт хоёр долоо хоног хүртэлх хугацаанд байх боломжтой. Мөн 10 хүртэлх тонн ачаа бараа тээвэрлэх хүчин чадалтай” гэв.
Уг нисэх онгоц нь аажмаар хөөрсөн бөгөөд анхны туршилтын нислэг 30 минут үргэлжилжээ.
 
“Airlander 10” туршилтын нислэгүүдийг хийсний дараа удахгүй арилжааны нислэг үйлдэнэ гэдэгт найдаж байна гэж уг онгоцыг зохион бүтээсэн компанийн албаны хүмүүс хэлэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг