sonin.mn
"Зөв зохистой загасчлал, спорт загасчлалыг хөгжүүлье" уриан дор "Флай Фишингинг-2016" улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулна.
 
Уг тэмцээнийг “Хатан Туул” голын хөвөөнд ганцаарчилсан төрлөөр зохион байгуулахаар төлөвлөжээ.  Олон улсын дүрмийг баримтлан Флай фишинг сонирхогч хоббитой хүмүүсийн ур чадварыг сорихоор тэмцээний бүртгэлийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар  "Флай шоп Монголиа" /Flyshop Mongolia/ дэлгүүр , "Simms Mongolia" ерөнхий зохион байгуулагчаар "Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл", "ЛИЗАРД" студи ажиллаж байна.
 
Тэмцээнд оролцох тамирчид флай фишингээр загасчлах ур чадвар, арга техникээ бусадтай хуваалцах, амжилтаа ахиулж бусдаас суралцах ач холбогдолтой. "Флай шоп Монголиа" болон МЗСХН-ийн хамт олон уг тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг