sonin.mn
ЧАНША. /Xinhua/. Дэлхийн хамгийн урт бөгөөд өндөр шилэн гүүрний нээлтийн ёслол маргааш Хятад улсын Хунань мужийн Жанзязе хотод болно гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
 
430 м урт, 6 м өргөн, нэвт харагдах гурван давхарга бүхий шилэн гүүрийг газраас 300 м өндөр хоёр эгц хадан хясааны хооронд өлгөж тогтоожээ.
Тус гүүр нь загвар, хийц зэрэг 10 үзүүлэлтээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
 
Өдөрт хамгийн дээд тал нь 8000 хүн энэ гүүрээр гарах боломжтой.
Гүүрийг өнгөрсөн оны 10 дугаар сард барьж дуусгасан аж. Өнгөрсөн долдугаар сард 2 тоннын даацтай ачааны машиныг гүүрэн дээгүүр явуулан аюулгүй болохыг нь олон нийтэд батлан харуулжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг