sonin.mn
БАГДАД. /Xinhua/. 2014 оны зургадугаар сард Тикрит хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчид булаан эзлэх үеэр 1700 орчим цэргийг хөнөөсөн гэх 36 хоригдлыг цаазаар авсан тухай Иракийн Хуульзүйн яам мэдэгдлээ.
 
Уг мэдэгдэлд “1700 орчим цэргийг хөнөөсөн гэм буруутай нь тогтоогдон Насриягийн шоронд хоригдож байсан 36 хоригдлыг цаазаар авлаа” гэжээ.
 
2014 оны зургадугаар сард “Лалын улс”-ын босогчид Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 170 км-ийн зайтай орших Тикрит хотын ойролцоох Спейчер бааз руу халдан Иракийн аюулаас хамгаалах хүчний 1700 орчим цэргийг хөнөөсөн юм.
 
Хожим нь тус бүлэглэлийнхэн Иракийн засгийн газрын цэргүүдийг хөнөөж байгаагаа харуулсан зургууд болон дүрс бичлэгийг интернэтэд тавьж байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг