sonin.mn
Тайланд улсын Паттаяа хотод зохион байгуулагдсан ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA төслийн санхүүжилтээр 2016 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Шатахуун түгээх станц шалгах арга, хэрэгсэл” сургалтанд Бангладеш,Бутан, Камбожи, Индонези, Малайз, Монгол, Непал, Филиппин, Папуа Нью Гвиней, Шриланк, Тайландын нийт 14 орны  27 мэргэжилтэн хамрагдлаа. Энэ сургалтаар “Шатахуун түгээх станцын” тоног төхөөрөмжын гадна байдлын үзлэг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, нэгж дамжуулалт, баталгаажуулалт хийх бэлтгэл ажил, харьцангуй алдааг тооцоолох сэдвээр 3 өдрийн дадлага, туршлага хослуулсан сургалт болж өндөрллөө.