sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын зүүн нутгийн Зянси мужийн Сюшуй хошуунд хоёр тээврийн хэрэгсэл гол руу унасны улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтэж бэртжээ.
 
Өчигдөр оройн 8:30 цагийн үед гүүр нурсны улмаас цахилгаан мотоцикл болон бага оврын автобус гол руу унасан аж. Энэ ослын улмаас автобусанд сууж явсан гурван хүн амиа алдсан байна.
Мотоциклийн хоёр хүнийг аврагчид эмнэлэгт яаралтай хүргэжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг