sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна. 
 
Булган аймгийн Засаг даргаар Зоригтбаатар  овогтой  Батзориг томилогдон, ажиллаж байна. 
Тэрбээр 1983 онд Булган аймгийн  Булган суманд төрсөн. 
1999 онд Ерөнхий боловсролын сургууль, 
2003 онд  Монгол улсын их сургуулийг Угсаатан судлал, Түүхч мэргэжлээр төгссөн.  Дээд боловсролтой
2010 онд ЖАЙКА ОУБайгууллагын "Монгол улсын боловсролын салбарын залуу удирдагч" бэлтгэх курс
2012 онд удирдлагын академи
 
АЖЛЫН ТУРШЛАГА
 
2003-2006 онд Аймгийн Засаг даргын Тамгын газарт
2006-2015 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол соёлын газарт
2015 оноос Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2016 оны "Орон нутгийн сонгууль"-аар Аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ
2003-2006 онд Залуучуудын хөгжлийн “Мөнхгал” клубын үүсгэн байгуулагч
2006 оноос Булган аймгийн Түүхчдийн холбооны нарийн бичгийн дарга
2008 оноос Багшийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн Булган аймаг дахь салбарын тэргүүн
2012 оноос МУИС-ийн Булган аймаг дахь Төгсөгч дэмжигчдийн холбооны тэргүүн