sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна. 
 
Дорноговь аймгийн Засаг даргаар Төмөртогоогийн Энхтүвшин томилогдон, ажиллаж байна. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд суманд 1973 онд төрсөн. Эхнэр  хүүхдүүдийн хамт амьдардаг. 
1990 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль,1999 онд Санхүү, Эдийн засгийн сургууль болон Орхон их сургуулийг Эдийн засагч, нягтлан бодогч, Эрхзүйч мэргэжил, 2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар  тус тус дүүргэсэн.
1996-2001 онуудад онуудад аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 
2001-2002 онд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга, 
2002-2004 онд аймгийн ЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, 
2004-2007 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
2004-2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
2007-2011 онд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2012-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга,
2014-2015 онд Сайхан улаан оргил ХХК-ийн захирал, Бэл капитал ХХК-ийн ТУЗ-ийн дарга,
2015 оноос Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
2016 оны 07 дугаар сараас Дорноговь аймгий Засаг даргаар томилогдон ажиллаж байна.