sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна. 
 
Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гомбодорж овогтой Батсуурь томилогдон, долдугаар сарын 8-нд тамга тэмдэгээ хүлээн авч, ажиллаж эхлээд байна. 
Тэрбээр 1971 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхэдтэй.
Боловсрол эзэмшсэн байдал:
1979 – 1987 Говьсүмбэр аймаг ЕБСургууль Бүрэн бус дунд
1987 – 1991 УБ Хот ТЗ-н Техникум Тусгай дунд
1991 – 1996 УБ Хот ШУТИС Нефть барилга байгууламжийн инженер
2002 – 2004 УБ Хот Удирдлагын академи Төрийн удирдлагын менежер
2007 – 2009 УБ Хот Удирдлагын академи Төрийн удирдлагын Магистр
Ажилласан байдал:
1996 – 1997 Говьсүмбэр аймаг Нефть хангамжийн газарт Засварчин
1997 – 1998 Говьсүмбэр аймаг Нефть хангамжийн газарт Механик
1998 – 2000 Говьсүмбэр аймаг Нефть хангамжийн газарт Ерөнхий инженер
2000 – 2006 Дорноговь аймаг Нефть хангамжийн газарт Дарга
2006 – 2010 Говьсүмбэр аймгийн Засаг даргын Орлогч
2012 – – Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны дарга
2015 – 2016 Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Дарга
2016 оны 07 сарын 08 – Говьсүмбэр аймгийн засаг дарга