sonin.mn
ПАРИС. /Xinhua/. Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэээ Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози мэдэгдлээ.
 
Тэрбээр даваа гарагт твиттер хуудсандаа “би 2017 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн. Манай улс орны хувьд хүндхэн цаг үед болох энэ “тулаанд ялах” хүч надад бий гэдгийг би мэдэрсэн” гэжээ.
 
Барууны төвч үзэлт Бүгд найрамдах намын /БНН/ гишүүн Саркози 2007 оны 5 дугаар сарын 6-наас 2012 оны 5 дугаар сарын 12-ныг хүртэл Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2012 оны сонгуульд зүүний төвч үзэлт Социалист намын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олландад ялагдсан юм.
Эдийн засгийн өсөлт саарч, террорист халдлага нэг бус удаа гарсантай холбоотойгоор Олландыг дэмжигчдийн тоо 20-хүрэхгүй хувьтай болоод байгаа ажээ.
БНН-аас ерөнхий сайд асан Ален Жюппе болон Франсуа Фийон нар сонгуульд нэр дэвшихээ мөн зарлаад байгаа юм.
 
Г.Доржханд

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг