sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 22-нд 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
 
Үүнээс зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан 4 настай Б-г мөргөж гэмтээгээд орхин явжээ. Мөн БЗД-ийн нутаг Дарь-эхийн дунд буудлын замд Sonata-5 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн байна.
 
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Багахангай явах чиглэлийн 65 дахь км-т Prius маркийн автомашин осолдож, зорчигч 51 настай Х-н амь хохирч, 3 хүн гэмтжээ.
 
Мөн өдөр замын цагдаагийн бүрэлдэхүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
 
Ч.Ариунболд

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг