sonin.mn
“Хонины цэцэг” өвчний улмаас Дорнод аймгийн Гурванзагал сумын Баянхошуу баг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.
 
Дорнод аймгийн Гурванзагал сумын Баянхошуу багийн “Ямаат” гэдэг газар малчин Ж-ийн хотонд өнгөрсөн сарын 13-нд хонь өвчилснийг, дээж авч шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тухайн үед сумын Засаг даргын захирамжаар нэг сарын хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Энэ хугацаанд дахин өвчин гараагүй тул дэглэмийг цуцалжээ.
 
Түүнчлэн өнгөрсөн сарын 23-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт мөн “Хонины цэцэг” өвчин тусч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.  Энэ хүрээнд өвчин туссан 4 хонийг устгаж, голомтод байсан 1900 хонийг вакцинжуулалтад хамруулсан байна. Өчигдөр буюу энэ сарын 22-нд тус сумын Засаг дарга хорио цээрийн дэглэмийг цуцлах захирамж гаргажээ.
 
Ч.Ариунболд

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг