sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилын санхүүгийн шинжээчид улсынхаа ДНБ-ий 2017 оны өсөлтийн урьдчилсан таамгийг 1.1 хувиас 1.2 хувь болгон нэмэгдүүлжээ.
 
Бразилын Засгийн газар ирэх онд эдийн засгаа 1.6 хувиар өснө гэж таамаглаж байгаа бол тус улсын санхүүгийн томоохон компаниудын шинжээчдийн таамаг арай доогуур буюу 1.2 хувьтай байгааг санал асуулгын дүн харууллаа.
 
Хэрвээ эдгээр таамаг үнэн зөв байвал Бразил улс түүхэн дэх хамгийн “гүн” хямралаас гарна гэсэн үг юм.
Харин энэ оны тухайд бол шинжээчдийн таамаг хэвээр байна. Тодруулбал, тэд энд Бразилын ДНБ-ийг 3.2 хувиар буурна гэж таамаглаж байна. Өнгөрсөн онд тус улсын ДНБ-ий өсөлт -3.8 хувийн үзүүлэлттэй гарч байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг