sonin.mn
ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монгол оронд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо толилуулахаар болжээ.
 
Энэ тоглолт нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа юм. Түүний тоглолт ирэх сарын 9-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганинийн сонгодог бүтээлүүд эгшиглэж монголчуудын сонорыг мялааж, сэтгэлийг сэргээх юм.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг