sonin.mn
Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн  УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барьсан билээ.
 
Төсвийн тодотголын төслөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор ба  үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. 
 
 
Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулна. 
 
 
-Энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсооно. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцна.
 
 
 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсооно.
 
 
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулж, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг авдаг болно.
 
 
-Мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулна.
 
Эдгээр шийдвэрт хэрхэн хандаж буйг олон нийтийн сүлжээний хандлагаас хамтдаа харцгаая.