sonin.mn
Х.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулийн 9-р тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн билээ.
 
Тэрээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй Баянхонгор аймгийн АН-ын удирдлагуудыг бүх шатны шүүхэд хандахыг даалган, тэмцсэн авч төдий л амжилт олоогүй. УИХ-ын сонгуулиас хойш яг нэг сарын дараа болсон олимпийн наадамд түүний удирдсан баг мөн л амжилт тааруухан үзүүлж, Д.Сумьяагаас өөр тамирчин медаль хүртэж чадаагүй . 
 
Тэр бүү хэл Х.Баттулгын улс төрд оруулж, Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн наадмын дэвжээнд эхний учраадаа өвдөг шороодсон юм. Энэ бүхэн нь олимпийн бэлтгэлийг алдагдуулж, УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ашигласан Х.Баттулгатай холбоотой гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа билээ. Тэгвэл Монголын Жүдо Бөхийн Холбоо ч уг асуудалд нухацтай хандаж, Х.Баттулгыг Холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг сонгохоор шийдэлд хүрсэн тухай эх сурвалж өгүүлж байна. 
 
Мөн МоАХ-ы гишүүд ч төмөр замын асуудал нь шалгагдан дуусч, шүүхэд яллагдагчаар татагдахад бэлэн болоод буй Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэдийн гаргаад байсан юм. Ийнхүү Х.Баттулга МоАХ-ы дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөн, АН-ын жирийн гишүүн болох нь ээ. 
 
Э.Мягмар