sonin.mn
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хуралдаанаас ГХЯ-нд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасны дагуу тус яамны дэргэдэх 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажил эхэллээ.
 
ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус цэцэрлэгийн ажлыг эхлүүлжээ.
 
Улсын төсвийн санхүүжилтээр цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг, жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг байна. Төсвийн хүндрэлтэй үед ГХЯ удирдлага, албан хаагчдынхаа хандивын санхүүжилтээр нийт гарах 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэн, барилгын тохижилт, засварын ажлыг хийж байна.
 
Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэг болох бөгөөд цэцэрлэгийн тохижилт стандартын дагуу хийж байна. Энэхүү цэцэрлэгт тус яамны ажилчдын 65, ЭМЯ-ны ажилчдын 10 хүүхэд хамрах юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг