sonin.mn
Засгийн газрын ээлжит 43 дугаар хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
 
Өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 
 
Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, таван асуудалтай танилцана. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг