sonin.mn
Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлагаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн А.Ундраа нар олон улсын хөгжлийн төрийн бус байгууллага болох Азийн сангийн төлөөлөгчдийг өнөөдөр /2016.08.24/ хүлээн авч уулзлаа.
 
 
Уулзалтын үеэр Азийн сан, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тус сан нь 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
 
 
Төлөөлөгчид цаашид сайн засаглал, авлигын эсрэг, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
 
 
Уг уулзалтад Азийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Сузанне Сискел, Хөтөлбөр хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Др. Гордон Хайн, Хөтөлбөр, сургалт, стратеги хариуцсан захирал Билл Кол, Энэтхэг дэх Суурин төлөөлөгч Сагар Прасай, Монгол дахь Суурин төлөөлөгч Мелони Линдберг, дэд суурин төлөөлөгч Диана Фернандез нар оролцлоо.