sonin.mn
Өнөө шөнө Төв, Булган, Өвөрхангай аймгийн газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.
 
Маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, энэ сарын 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг