sonin.mn
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон Сайд А.Цогцэцэгт Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд нь баяр хүргээд хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв.
 
Тэрбээр, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төслийн талаар болон Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын зөвлөмжийг Дэлхийн банкнаас гаргаснаа Эрүүл мэндийн сайдад танилцуулав.
 
Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд Цахим эрүүл мэнд төслийн явц, тулгарч буй асуудлуудын талаар харилцан санал солилцов.
 
Уулзалтын төгсгөлд Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсонд талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг