sonin.mn
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УлсынИх Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг АТ-аас сануулж байна. 
 
Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдын дэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгэж байгаа юм. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан яам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчдын шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байна.
 
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг