sonin.mn
 УИХ, Засгийн газрын шинээр  томилогдсон албан тушаалтнууд 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх хуулийн дагуу бүртгүүлж эхэлсэн байна.
 
    Энэ  сарын 23-ны  байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3 хувь нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ. Авлигатай тэмцэх газраас үлдэдэ байгаа Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлээд  байна. 
 
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байдаг тул дээрх албан тушаалтнуудын мэдүүлгийг 2016 оны гуравдугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэж байна гэж АТГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг