sonin.mn
РОМ. /Xinhua/. Газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 247 болж нэмэгдлээ гэж Италийн засгийн газрын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
 
Италийн төвийн нутгийн Лацио мужид өчигдөр 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Тус мужийн 2600 орчим хүн амтай, уулархаг газарт оршдог Аматриче хот газар хөдлөлтөд хамгийн их өртжээ. Хотын бараг бүх байшин барилга эвдэрч нуржээ.
 
Энэ хотод алдартай амралт зугаалгын газрууд олон байдаг бөгөөд Ром болон Италийн бусад хэсгээс зундаа жуулчид олноороо очдог аж. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хохирогчдын олонх нь жуулчид бололтой.
 
Орон гэргүй болсон хүмүүс аврах багийнхны босгосон майханд урьд шөнийг өнгөрүүлжээ.
Нурангинд дарагдсан хүмүүсийг эрэх болон аврах ажиллагаа ид өрнөж байна.
Гамшигт өртсөн бүсэд Италийн Ерөнхий сайд Маттео Ренци лхагва гарагт очин нөхцөл байдалтай танилцаад “хүмүүсийг аврахын төлөө Засгийн газар чадах бүхнээ хийх болно” гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг