УИХын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус чуулганаар 2016 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд буй.
Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс гадна, оюутнуудад улирал бүр олгодог 70 мянгыг зогсоож, эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулахаар оруулж ирээд байгаа юм. Энэ мэт анхаарал татсан зарим сэдвийн хүрээнд салбарын сайд хэрхэн хариулсныг хүргэж байна.
-Төсвийн тодотголд маш олон хэмнэлт, хасалт таналт оруулж ирсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Цаашлаад МАН сонгуулиар өгсөн амлалтынхаа эсрэг зүйл хийх нь гээд байна л даа. Та үүнд салбарын сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Хэдийгээр олон нийт шүүмжилж байгаа ч нөхцөл байдал үнэхээр хүнд байна. МАН 2016 оны сонгуульд орохдоо сонгодог зүүний бодлого барина, ард иргэдийн дунд үүсээд байгаа орлого зарлагын балансыг арилгана гэж амласан нь үнэн. Харамсалтай нь, улс орон үнэхээр хүнд байдалд орчихож. Миний хувьд Сангийн сайдын ажлыг аваад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бодит тоон мэдээллүүдтэй танилцахад нөхцөл байдал хэт хүнд болчихжээ.
Улсын төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн алдагдлыг 18.2 хувьтай байхаар оруулж ирж байгаа. Гэхдээ манай Засгийн газрыг байгуулагдахаас өмнө буюу өмнөх Засгийн газар урьдчилаад бүх тооцоо судалгааг гаргачихсан байсан. Өмнөх Засгийн газар төсвөө баталсан шүү дээ. Ер нь эдийн засгийн бүтэц маань эргэж харахаас аргагүй болчихсон байна. Нийгмийн хэрэглээ маш өндөр байдаг, гэтэл олж байгаа орлого нь түүнтэйгээ дүйцэхгүй болчихсон байгаа учраас эдийн засгийн бүтцийг цогцоор нь эргэж харах шаардлага гарч байна л даа.
-Энэ байдлаас гарах арга замыг эрх баригч нам бүрэн тодорхойлж чадав уу?
-Хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж таарна. Тэдгээрийн эхнийх нь төсвийн бодлого гэж ойлгох хэрэгтэй.
-Татвар нэмэхгүй гэсэн МАН-ын амлалт эргэх тал руугаа орчихов уу. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл нэмэгдүүлнэ гэхээр хүн бүрт хамаатай эмзэг асуудал болж хувираад байна л даа?
-МАН-ын мөрийн хөтөлбөрт шинээр татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Ингэж амлалт өгсөн ч улс орны байдал үнэхээр хүнд байгаа учраас цөөн хэдэн татвар нэмэх талаар ярилцаж байна. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар дээр цалингийн хэмжээ нь 2.5 сая төгрөгөөс дээш бол 25 хүртэлх хувь, 2.5 саяас доош цалинтай бол урьдынхаараа буюу 10 хувийн татвар авахаар байгаа. Гэхдээ цалингийнхаа 25 хувийг хасуулах хэсэг нь маш цөөхөн байгаа. Нийт цалин авдаг хүмүүсийн 0.1 хувьд ч хүрэхгүй байгаа юм шүү дээ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснийг буцааж бууруулах боломж бий юү?
-Энэ асуудлаар Засгийн газраас судалгааны ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийнхэн одоо судалж байна. Тэтгэврийн сан маань өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахаа больсон. Хүн амын насны бүтцээс шалтгаалаад жилд тэтгэвэрт гарч байгаа хүний тоо 15-20 мянгаар нэмэгдэж байна шүү дээ. Ийм нөхцөлд тэтгэврийн санд улсын төсвөөс өгч байгаа татаасын хэмжээ 400 орчим тэрбумд хүрчихээд байна. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэлийг одоо мөрдөж буй журам буюу ажилчид өөрсдөө 10 хувь төлдөг байсныг 1-2 функтээр нэмэхээс аргагүй байдал үүссэнийг хэлье.
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг бүрэн зогсоох уу эсвэл түр зуурын арга хэмжээ юү?
-Энэ удаагийн төсвийн тодотголоор ахмадуудад хатуу хандсан зүйл ерөөсөө байхгүй гэдгийг тодотгоё. Эсрэгээрээ бид ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах судалгаа, боломжийг хайж байна. Харин Хамтын тэтгэврийн тухай хуулийг энэ болон ирэх оны төсвийн жилд хэрэгжүүлэх санхүүгийн боломж байхгүй. -Багш, эмч нар тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг бууруулсан нь маш их шүүмжлэлд өртөж байна. Энэ мөнгөө авахаар хүлээж байгаа хүмүүст таагүй мэдээ болж очих нь гарцаагүй байх? -Ийм бухимдал байгаа. Гэхдээ эдийн засаг хүндэрчихсэн 2016, 2017 онд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байгааг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Ойрын хоёр жилдээ энэ мэт нийгмийн халамжуудаас татгалзахаас өөр сонголтгүй. Хэчнээн хичээгээд ч өгөх мөнгө алга байна шүү дээ.
-Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг нэг мөсөн болиулж байгаа хэрэг үү. Мөн хүүхдийн мөнгөнд хязгаарлалт хийхээс өөр гарц байсангүй юу?
-Оюутны 70 мянгын тухайд энэ удаадаа бэлэн мөнгө олгохоо зогсоогоод оронд нь “Оюутны сургалтын төлбөрийн сан” гэж байгуулсан. Энэ санг бий болгохын тулд улсын төсөвт 90 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр оюутнуудад төрөөс үзүүлж буй дэмжлэгийг илүү бодитой зүйлд зарцуулна гэж тооцож байгаа юм. Хүүхдийн мөнгийг төсвийн тодотголын төсөлд зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн шийдвэртэй байгаа. Цаашдаа бид 2019 оны төсвийн жилээс эхлэн энэ мөнгийг бүх хүүхдэд олгож эхлэх санхүүгийн нөхцөл үүсгэхээр ажиллаж байна.
-Ипотекийн зээлийг зогсоох вий гэсэн болгоомжлол нийгэмд их байна. Энэ талаар Засгийн газар дээр ярьж байгаа зүйл бий юү?
-Ипотекийн зээлийг зогсоохгүй байхын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Монголбанк Сангийн яам, Засгийн газрын зүгээс энэ зээлийг цаашид хэрхэн, хэвээр нь хадгалж үлдэх гарцыг өнөөдөр ч судалсаар байгаа.
-Төсвийн тодотголд нийт хэчнээн зардлыг бууруулахаар оруулж ирсэн юм бэ?
-2016 оны төсөв дээр нэг их зардал бууруулж чадахгүй байгаа шүү дээ. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг л хэмнэхээр байгаа юм. Төсөт тодотгол хийсэн ч хэрэгжүүлэх хугацаа нь ердөө гуравхан сар. Төсвийн тодотголыг батлаад шийдвэрээ хэрэгжүүлж эхлэхэд есдүгээр сар гарч таарах байх.
-Төсвийн алдагдал оны төгсгөлд хэд хүрэхээр байна вэ?
-Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал оны төгсгөлд дөрвөн их наяд төгрөг давна.
-“Стэнд бай” хөтөлбөрийг Засгийн газар нууцаар хэрэгжүүлээд эхэлчихлээ. Энэ хөтөлбөрт хамрагдах нь буруу гэх мэт шүүмжлэл багагүй өрнөж байна. Ер нь Засгийн газар энэ хөтөлбөрийг судалж байгаа юу?
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэж урьдчилж хэлэхэд эрт байна. Олон улсын валютын сангийнхантай уулзсанаас хойш энэ талаарх мэдээлэл их гарч байна л даа. Гэтэл энэ сангийнхан жил бүр манай улсад ирж уулзалт хийдэг. Үүний дагуу л тогтмол болдог уулзалтыг саяхан бид хийсэн хэрэг. Цаашдаа ч ээлжит уулзалтуудыг хийж таарна. Хэлэлцээрийн явц, үр дүнгээс хамаараад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх байх.
-Төсвийн тодотголд хийж буй таналтуудыг зээлээ төлөхийн тулд хийж байгаа гэх мэдээлэл байсан, энэ үнэн үү. Манай улс ирэх жилээс “Чингис”, “Самурай” бонд болон бусад өр, төлбөрөө төлж эхлэхээр байгаа шүү дээ?
-Үнэхээр эдгээр төлбөр манай улсын өмнө тулчихаад байна. Хамгийн эхэнд 2017 оны гуравдугаар сарын дундаас эхлээд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх шаардлага үүсч байна. Харин харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газарт энэ их зээлийг төлөх хэмжээний мөнгө алга. Тэгэхээр зээл авч байж өмнөх зээлээ төлөх зарчмаар явахаас өөр гарцгүй л байна даа.
-Эдийн засаг сэргээд ирэхээр өнөөдрийн төсвийн тодотголд оруулж буй таналтуудыг эргэн хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?
-Мэдээж МАН мөрийн хөтөлбөрт амласан зүйлүүдээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Таналтуудыг нөхөж олгох эсэхийг тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулж шийдэж таарна. Ямар ч байсан бид эхний ээлжид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хоёр хэсэгт хуваан хэрэгжүүлнэ. Эхнийх нь эдийн засгийн уналтыг зогсоох, дараа нь тогтмолжуулах. Улмаар өсгөх. Эхний үе шат бол 18 орчим сар үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.
-Нөгөө талаас эдийн засаг хүнд байхад Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмсэн нь түргэдсэн алхам боллоо гэх шүүмжлэл өрнөөд байна л даа?
-Бодлогын хүүг нэмэх нь мэдээж сайн алхам биш. Бодлогын хүүг нэмнэ гэдэг нь зээлийн хүүг нэмнэ л гэсэн үг шүү дээ. Гэхдээ аргагүйдээ л авсан арга хэмжээ гэдгийг тухайлан хэлье. Сайн арга биш гэсээр байгаад гадаад валютын ханшийг алдчихвал бүр ч хүнд нөхцөл рүү орно шүү дээ.
-Эдийн засаг сэргээд ирэхээр нөхөж олгож магадгүй гэсэн үг үү?
-Нөхөж олгох эсэхийг тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулж шийдэж таарна. Ямар ч байсан бид эхний ээлжид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хоёр хэсэгт хуваан хэрэгжүүлэх гэж байгаа шүү дээ. Эхний үе шат бол 18 орчим сар үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
teneg gar ve Luivarchin eeree dolir Enkhboldtoi niilj UB gazraas xulgailj olson orlogoo butsaaj egexyg shaardaj bna Terny daraa ard tumnees avaarai
TEGEED URD HORMOIGOOROO ,HOID HORMOIG OO NOHOH YUM UU ? EKHLEED "HURD"-YN NER DEER ZEELSEN MUNGU UU BUTSAAJ TOLJ UZ ! "HAR UKHAAN"TAI SAIDAA ! IIM KHACHIN YUM KHII GEJ TA NARYG SONGOOGUI SHUU ! ERDENES TAVAN TOLGOIG BARTSAAND TAVIJ MUNGU ZEELIYE GEECH ATS AA !
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
choijoo har uhaanaaraa shiideechee
мөнгө байхгүй үнэхээр хүнд байгаа 9,10 сарын цалинг таьж чадахгүй хавар өгнө
Зээлийг зээлээр төлнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ийм нөхцөлд оруулсан хүмүүстэй эхлээд хариуцлага тооц, цаазын ялыг сэргээ
Or deer dahin or buur dahin or gedeg ugiig ashiglaj baina. Eem ediin zasagch baidaggiu youm.gadaadiin horongo oruulalttai uildberuuded tatbar nemeed ugiu gebel hooj garga. Ard tumnii nuruun deerh achaa dendlee
Jadaj offshorchidtoi temts .ard tumen oluulaa. Offshorchid tsoohuulee. Zorigtoi temtseed garaad ireech
ene uuruu ulsaas umnuh zeelees hichneeniig hulgailsan tuuniigee ergen tuluh heregtei st.HULGAICH HULGAICHAA BARIH UU???
mangaruud chadahguiee
МАН-ы сонгуулийн амлалт: Өрнөөс аварна, шинээр зээл авахгүй, татвар нэмэхгүй,4 хүүхэдтэй ээж нарт байр өгнө... Чойжилсүрэн: Зээлийг зээл авч төлөхөөс өөр аргагүй болчихож! ( хөөрхийс ингэж хүндэрснийг мэдэхгүй амлаад засагт ороод ирсэн чинь аймаар болчихсон байсан баына шүү дээ!) Ерөнхий сайд Эрдэнэбат: Би сангийн сайд байхдаа байдал хэцүү болчихсон байна гэж хэлж байсан. Хүрэлсүх: Эдийн засгийн байдал хүндэрчихсэн байна гэж үнэнийг ард түмэндээ хэл гэсэн чинь биднийг засгаас хөөж гаргасан!
НДШ, татвар 2-г ялгаж,салгаж ойлгох хэрэгтэй. Энэ 2 зориулалтын хувьд 2 өөр зүйл. НДШ-ийн хэмжээг нэмэгдүүлэхэд хувь хүн бухимдаад байх шаардлагагүй
Bitgii huts
2000 хойш их амлалт огсон шуу дээ Их тараасан байх шуу ? Дэлгуурт байгаа хумуусиин байгааг нь хар ? Унаж яваа машинуудыг харцгаа даа ? Ард тумэн одоо тороо цэгцлэхэд оролцсон нь дээр ?
Ийм махан толгойтой хүнээс өөр хүн МАН-д байхгүй гэж үү.үнэхээр махан толгойгоороо хариулж байна даа.
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Iim baidald hurgesen AH-n novshnuudad hariutslaga tootsoh heregtei
hunii ugiig taslahgui sons unen baij bolno
Ur gedgiig uglug gej nerleed l shiidchiheej dee.gamshig tariad baihaa boli.
Зээл бол хувь хүн төдийгүй улс гүрний өөдлөн мандах ганц гарц юм.гэдгийг ааль 1800-гаад онд л мэддэг болчихсон байдаг.
idej uusan humuust hariutslaga tootsohgui bolhoor humuus bur huleeltiin baidaltai gaihsan baina
ТУСГАЙ ХАНГАМЖ ДЭД ДАРГА САЙДАА ХАС ХАЗГАЙ ЯРИСАН МАЛ АА
2.5 саяаас дээш орлогтой иргэдээс 25%-иас дээш татвар авахыг эсэргүйцэж байна. Та нар 26 жилийн хугацаанд монгол улсыг дураараа тоносон. Бүхэл бүтэн уул ус, орд газраар нь хулгайлж аваад зарж борлуулаад мөнгөө гадаадад байлгадаг. Би хар махаа зулгааж, хөлсөө гоожуулж байж хэдэн цаас олоод та нарын бизнес болох өндөр үнэтэй байрны зээлэнд өгдөг.Гэтэл дээр нь нэмээд бас дээрэмдэх юм гэнэ ээ. Ёстой үгүй, гарт тааралдаснаа бариад гудамжинд гараад ирнэ. Ийм үед ядарсан борчуудаа дээрэмдэхийн оронд МАН,АН-ын улс төрчид өнгөрсөн 26 жилд улсаас хулгайлсаныг хурааж авч улсаа босгож ирэх хэрэгтэй.
Махаа зулгааж өдөр шөнөгүй зүтгэж байж хэдэн төгрөгийн цалин авдаг гэтэл 25 хувиар татвар авах нь ээ. Улсаас элдэв юм нэхэхгүйгээр гэр бүлээ чирээд бас ах дүүдээ хэд гурван юм илүүчилж л явдаг гэтэл МУ-даа амьдарахад хүнд болж байна аа. Сарын 2.5 сая гэдэг чинь 1000 долларын цалин. Түүнээс их цалин авч болдоггүй МУ дэлхийд хаана ч байхгүй. Төрөө зөв удирдаж чадахгүй иргэдийнхээ цалин руу хармааны хулгайч шиг төр нь гараа дүрж буй юм биз дээ. Оюутолгойгоос оо ноогдол ашгаа 2030 он хүртэл авахгүй болгочихоод иргэдийнхээ хэдэн бор юм луу дайрдаг арчаагүй засаглал гэж зөвхөн манайд л байна яана даа. Бөөн тамын тогоо
ZOV demjij bn!!!!
aragui shtee, daanch ene tendees estoi harin ch neg zeelsen shig baisiimaa, maluud, tegeed ter zeelsen uchnoon terbum dollar haana baina??
Ene hun said baisnaar Mongoliin ard tumend yuch naaldahgui, Hurd Gruop mandan badrana
Одоо өөр юунаас татвар авч болох вэ? гэдэг юм судлаад эхэлсэн. 3 сая хүний яг ажил хийдэг, баялаг бүтээдэг хүмүүс нь маш бага, төрийн албан хаагчид нь их. Газрын хэвлийн баялагаа яаж харин үнэ хүргэх вэ гэдэг дээр ажиллах ёстой. Өөр ямар ч гарц байхгүй. Монголчуудад туслая, хөрөнгийнхөө 3/1-ийг нь өгье гэсэн тэрбумтангууд гарч ирэхэд тэдэнд маш муухай, монгол улсыг муу муухайгийн дээдээр муулсан мэссэжийг нөгөө урт шар дээлтэй нөхөр өгчихсөн. Нөгөөдүүл нь ч банкуудад төвлөрүүлж байсан мөнгөө шилжүүлэхээ зогсоож, дахин энэ тухай ярихгүй байхаар хатуу шийдвэрээ гаргацгаажээ. НАМУУД байсан цагт Монгол улс яг л Грекийн араас орчихлоо. Тэнд талхны төлөө л хувьсгал хийсэн. Одоо дайн самуунтай. Египэт байна. Бид яг л гадна газрын доороо баялагтай мөртлөө гадныхантай хуйвалдаж эх орноо зарчихдаг улсын жишгээр явж байна.
Баялагаа гадныханд өгөх болохоор ерөнхий сайд нь тамгаа тэврээд Дубай яваад нийт иргэдээ, эх орноо 2030 он хүртэл ноогдол ашиг авахгүй болгочихоод ирдэг, тэгснээ иргэдийнхээ хармаанаас мөнгийг нь татвар нэрээр хулгайлах засаг зөвхөн Монголд байна. Ийм гадныхны бөгсийг долоодог долдойнуудаар удирдуулсан төр гэж байх ч гэж дээ. АН МАН гэсэн намаар овоглосон луйварчид эх орныг маань өрд оруулаад бүр гадны улсын хараат болгох, иргэдийг нь орлогогүй ядуу болгож тамирдуулах бодлого явуулж байна. Одоо яах билээ эх орондоо дээрэмдүүлээд эхлэхээр, тэр 25 хувийн татвараа болиоч ээ та нарт хэн нэг нь арай дөмөг цалин авахаар тамын тогоо болоод атаархаж үхлээ юм. Төрийн албан хаагчид гэдэг баялаг бүтээдэггүй 200 мянган иргэнээ багасгаад баялаг бий болгодог хувийн хэвшил рүү оруулахгүй бол хувьд ажилладаг хэд нь өөрсдөөсөө олон тооны төрийн албан хаагчийн цалинг хармаанаасаа гаргах боломжгүй сульдаад байна шүү дээ. Зардлыг нь даахгүй түүнийгээ хувийнхнаасаа гаргуулах байсан юм бол яах гэж төрийнхнийгөө олон болгосон юм бэ АН, МАН-ынхаан
hogjliin banknaas hen hediig zeelsen ve
naad vgeeeee songuulaas umnu helehgvi yasan hulgaich ve chi ; chi bol deeremchin tamruugaa tonil
ЭНЭ УЙВАЙГҮЙ ЛУЙВАРЧ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЖ ХЭМНЭЛТ ХИЙГЭЭЧ ЖИНХЭН ЛА ЛАР УУД
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
Сэтгэл мэдрэлийн хурц өвчтэй хийрхсэн галзуу энэ этгээд сайт болгон дээр ингэж бичих юмаа Үнэхээр намын солиоролд дэндүү автсан тэнэг мал юмаа
Лам багш нь сангийн сайд хий гээд тушаасан юм бол уу?
цаг хугацаа өнгөрөөд л байх юм улс орны эдийн засаг т сайжирсан зүйл алга байна.
Har uhaantan maani bodoj nodoj hariu HAR garlaa Ugaasaa l uunees tsaash gazargui huneer iim chuhal Alba hashuulj bgaa ni emgenel Hyamkagiin shahaanii l hun
Hyamkagiin OFFSHORE har Choojoo harvaas dunkuu tolgoi
Бондын эхний ээлжийн 500 сая доллар нь томоохон одоо ИХ-д суугаа гишүүдийн компануудын төлөх өр шүү дээ.Барилгын материалын үйлдвэрүүдэд голцуу өгсөн зээл байх .Бүгдийг үнэнээр нь мэдээлэх хэрэгтэй шүү.
Иргэдийн татварыг нэмж, дэд сайд гэдэг паразитуудийг тэжээх гэж байгааг эсэргуйцэж байна.
манан байгаа цагт монгол өөдлөхгүй,,
Egzegtei tsag uyd iim mangar huneer Sangiin said tavina gedeg chini Sanamsargui yavdal bishee Ezed ni zahialj Ene huniig Nyamdorj olj IH aar batluulsan l bhgui yuu
Buh avilgalchdiig tsugluulaad hurunguu huraalgahiig shaardah heregtei. Putinii argiiggetegle. Ard tumnee deeremdej eh ornoo tonoj bayajdag togloomiin durmee uurchil. End yariad bgaa zuild ni er avah um alga.
2.5 сая төгрөгийн орлоготой хүнд 25хувийн татвар ноогдуулах больж үзээрээ.Би уурхайд өдөр шөнөгүй зүтгэж зүтгэж 2.9 сая төгрөг авч байна. Гэтэл энэ мөнгөнөөс байрны зээлэнд 1.2 сая төгрөг, машины зээлд 400000 төлөөд үлдсэн мөнгө нь ердөө 2 долоо хоноод дуусдаг.Бид маш их хэмнэж байж 2 долоо хонодог.Тэгээд л өр тавьж эхэлдэг. Одоо үүнээсээ 25 хувийн татвар өгөвөл яах вэ?
1м2 байрны үнэ,бензины үнэ, хоол хүнсний үнэ дэлхийн 1 номерийн эдийн засаг болсон АНУ-гаас өндөр, хэргээр төрийнхөн нь бусадтай хуйвалдаад өндөр байлгаад байдаг. Байрны үнэ унах гэхээр хэргээр ипотекийн зээлийг ихэсгээд хиймлээр эрэлтийг ихэсгэдэг, бензиний үнэ дэлхий даяараа буучихсан байхад манайд үнэ тогтвортой байлгана гэж иргэдийнхээ тархийг угаадаг, одоо бүр авсан зээлээ төлж чадахгүй болохоороо иргэдийнхээ цалингаас татвар нэрээр мөнгө татдаг ийм дампуу засаг гэж дэлхийд байна уу.Хэн хөдөлмөрлөж чартайгаад байна түүний орлогынх нь 25 хувийг булааж аваад бүгдээрээядуу гуйлгачин байлгах бодлогыг МАН-ынхан хийж байгаа юм уу. Дааж давахгүй өрд оруулах бодлогыг нь АН-ынхан хийсэн. Аль аль нь хоорондоо ямар ч ялгаагүй балайнууд юм биш үү. Сонгууль болохоор хоорондоо өрсөлдөж байгаа жүжиг тоглодог, үнэн хэрэгтээ хармаа нэгтэй, гадны тагнуулууд юм биш үү
Аль ч нам нь хамаагүй төрийн мөнгөөр баяжсан хүмүүст арга хэмжээгээ аваач. Монголчууд тэнэг биш шүү дээ. Эмч багш нараа мөлжиж байхаар төрөөс төрсөн тэр бумтангууддаа арга хэмжээ аваач