sonin.mn
РОМ. /PrensaLatina/. Лхагва гарагт газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужууддаа Итали онц байдал зарлалаа.
 
6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 48 цаг өнгөрөх гэж байгаа хэдий ч нуранги доор амьд хүмүүс байж магадгүй гэж найдан цаг хугацаатай уралдан аврах ажиллагааг өрнүүлж байна.
 
Тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци өнөөдөр мэдэгдэл хийхдээ “газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад сэргээн босголтын ажил өрнүүлэхэд 50 сая еврогийн санхүүжилт олгоно” гэв.
 
Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо одоогийн байдлаар 250-д хүрээд байна. Мөн 365 хүн гэмтэж бэртжээ.
Газар хөдлөлтийн голомтод 5000 гаруй аврагч ажиллаж байгаа боловч газар хөдлөлтийн дараах түлхэлт тэдний ажилд саад учруулж байна.
Сангийн сайд Пиер Карло Падаоны мэдэгдсэнээр, газар хөдлөлтөд нэрвэгсэн бүсүүдийн оршин суугчдыг татвараас чөлөөлөхөх ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг