sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Өнөө өглөө Туркийн зүүн өмнөд нутгийн Ширнак мужийн Жизре хотын цагдаагийн газрын хажууд тэсрэх төхөөрөг ачсан автомашин дэлбэрсний улмаас найман цагдаа амь үрэгдэж, 45 хүн шархаджээ.
 
Уг халдлагыг хэн үйлдсэн нь хараахан тодорхойгүй байгаа боловч  “Курдын ажилчны нам” бүлэглэлийн террористуудыг аюулаас хамгаалах хүчнийхэн сэжиглэж байна.
Дэлбэрэлт болсон газарт түргэн тусламжийнхан яаралтай очиж, шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлэг рүү авч явжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг