sonin.mn
Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж, бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ.
 
Дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн гадна талбайд тоглоом, ногоон байгууламж, хүлэмж, гэрэлтүүлэг бүхий тохижилт хийсэн нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байна. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт хамран сурах тойргийн 360 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших аж.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг