sonin.mn
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 11-р хороо, Маршалын гүүрнээс 4-р хороо, Яармагийн гүүр хүртэл Туул голын 8 цэгт хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа хийж ажиллалаа.
 
Энэ хугацаанд голын эргээр амралт зугаалгаар болон зорчиж явсан 1441 том хүн 60 хүүхэд нийт 1501 хүнд заавар зөвлөгөө өгсөн байна.
 
Тус ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс давхардсан тоогоор нийт 465 алба хаагч 1 техниктэйгээр зохион байгууллаа.