sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Lotte” группын удирдах албан тушаалтан амиа хорложээ.Цагдаа нарын мэдэгдсэнээр, тус группын дэд ерөнхийлөгч И Иньвоны цогцос өнөө өглөө Сөүл хотоос холгүй орших газраас олдсон байна.
 
Тэрбээр модонд дүүжлэгдэн амиа хорлосон бололтой харагдаж байжээ.Тус групптэй холбоотой санхүүгийн дуулиантай холбогдуулан  Лигээс өнөөдөр прокурорууд байцаалт авах ёстой байсан аж.“Lotte”-г ОХУ, Хятад болон Вьетнам зэрэг улсад “цаасан дээрх компани” байгуулж,  хууль бусаар мөнгө хуримтлуулсан гэж үзэн шалгаж байгаа юм.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг