sonin.mn

 

УИХ-ын Ээлжит бус чуулганы шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь хоёр намын бүлгийн хуралдаан товлогдоод байна. 
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус болох юм. 
 
УИХ дахь АН-ын бүлгийн тухайд өнөөдрийн хуралдаанаа Хүний эрхийн байгууллагуудын урьж оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр явуулах болсон. Учир нь уг өргөтгөсөн хуралдаанаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг нэг жилээр буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд АН-ын бүлгийн зүгээс эсэргүүцсэн байр суурь илэрхийлээд байгаа юм. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Сурвалж: “Монцамэ” агентлаг