sonin.mn
Монгол дахь Америкийн Худалдааны танхим /АмЧам Монгол/-ын энэ сарын ээлжит уулзалт маргааш болж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер хүндэт зочноор оролцох болжээ. 
 
АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг "АмЧам Монгол" ТББ сар бүр уулзалт зохион байгуулдаг уламжлалтай.
 
Энэ удаагийн уулзалтад тус байгууллагын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцох бөгөөд гол сэдэв нь Монголд тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өрнөх аж. Уулзалтын үеэр зочин илтгэгчээс бизнес эрхлэгчид, төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм. хэлбэрээр явагдах аж. 
 
Н.Туяа
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг