sonin.mn
БАКУ. /KAZINFORM/. 2016 оны наймдугаар сарын 29-ний энэ өдөр улс орон даяар гашуудал зарлах тухай зарлигт Киргизстаны Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев гарын үсэг зуржээ.
 
Сануулан дурдахад, өнгөрсөн бямба гарагт Оросын нийслэл Москва хот дахь нэгэн агуулахын барилгад гал гарсны улмаас Киргизстаны 14 иргэн амиа алдсан юм. Гал түймэр дөрвөн давхар барилгыг хамарсан бөгөөд гал сөнөөгчид агуулах дотроос  16 хүний цогцсыг олсон байна. Түлэгдэж бэртсэн хүмүүсийн нэг нь эмнэлэгт очоод нас баржээ.
 
Үүнээс гадна, бямба гарагт Бишкек-Ошийн хурдны зам дээр аймшигт осол гарсны улмаас 9 хүн амиа алдсан байна.
 
Г.Доржханд
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг