sonin.mn
ТОКИО. /TASS/. Энэ долоо хоногт ОХУ-ын Владивосток хотод эхлэх Дорнын эдийн засгийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээллээ.
 
“Владивостокт болох Дээд хэмжээний уулзалтын үеэр Япон-Оросын харилцаатай холбоотой олон асуудал, тэдгээрийн дотор В.Путины Японд хийх айлчлалын талаар хэлэлцэнэ” гэж Ё.Суга хэлээд “энхийн гэрээ байгуулах асуудлаар Москватай яриа хэлэлцээ хийхэд Японы тал бэлэн байгааг” онцлон тэмдэглэсэн байна.
 
Энэ оны 5 дугаар сарын 6-нд Сочид болсон уулзалтын үеэр Японы талаас Путинд санал болгосон 8 зүйлт төлөвлөгөөг удахгүй болох уулзалтын үеэр талууд нарийвчлан хэлэлцэнэ гэдгийг ноён Суга дурдлаа. Сочид болсон уулзалтын дараа тэрбээр мэдэгдэхдээ “Ерөнхий сайд Ш.Абэ Владивостокт 9 дүгээр сарын 2-3-нд болох эдийн засгийн форумд оролцоно” гэж байсан юм. 
 
Түүнээс гадна, Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ сарын эхээр мэдэгдэхдээ, Владивостокт хоёр орны удирдагчид уулзана гэдгийг мөн адил нотолж байв.
 
 
Х.Сарнай
Сурвалж: “Монцамэ” агентлаг