sonin.mn
БРЮССЕЛЬ. /АР/. Бельгийн нийслэл Брюссель хотын Гэмт хэрэг судлалын хүрээлэн /Institute of Criminology/ дэлбэрэлтэд өртжээ. Дэлбэрэлтийн улмаас хүн амь эрсэдсэн гэх мэдээлэл байхгүй байна.
 
Бельгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, дэлбэрэлт орон нутгийн цагаар даваа гарагт шилжих шөнийн 02:30 цагт болжээ.
Нэгэн автомашин тус хүрээлэнгийн машины зогсоол руу нэвтэрч, “нэг ба түүнээс дээш тооны” сэжигтэн лабораториудын ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна.
Уг дэлбэрэлтийг чухам ямар бүлэглэлийнхэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа аж.
 
Энэ оны гуравдугаар сард “Лалын улс” бүлэглэлийг дэмжигчид Брюсселийн нисэх онгоцны болон метроны буудалд дэлбэрэлт үйлдэн 32 хүний аминд хүрснээс хойш Бельги улсад терроризмтой тэмцэх арга хэмжээ авсаар байгаа билээ.
 
Г.Доржханд
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг