sonin.mn
Архангай аймгийн Тариат сумын байгалийн үзэсгэлэнт цогоцолбор газрын Тэрхийн цагаан нуурыг тойрон дотоод гадаадын жуулчдын хөл тасардаггүй. Уг нуурын усанд осолдож, амь насаа алдсан найзынхаа дурсгалд зориулан хэсэг залуус уснаас болгоомжлох самбар босгосон байна.
 
Тэрхийн цагаан нуур орчимд ийнхүү иргэдэд сэрэмжлүүлэг болгох самбар огт байдаггүй учир гадны зарим аялагчид усанд осолдох нь ихэсчээ. Мөн өнгөрсөн наадмын үеэр нуурын эргээр битүү, завсаргүй шахам  жуулчид, аялагчид бууж, усанд орж, тэр хавийн нэг гэр хоногийн 100-150 мянган төгрөгийн үнэд хүрч байсан гэж нутгийнхан ярьсан. Түүнээс хойш халуун өдрүүд үргэлжлэх үеэр хэд хэдэн хүн усанд осолдсон хэрэг гарчээ. Тийнхүү уснаас сэрэмжлүүлэх үүднээс хэсэг залуус найзынхаа дурсгалд зориулан тусгайлсан анхааруулгын самбар байршуулсан байна.
 
Ж. Батсайхан
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг