sonin.mn
ЖАЛА-АБАД. /BBC/. Энэ оны эхээр Афганистанд хулгайлагдсан Австралийн хүмүүнлэгийн ажилтан Керри Вилсон суллагдсан байна.
 
“Тэрбээр одоо аюулгүй орчинд эсэн мэнд байгаа” гэж Австралийн Гадаад хэргийн сайд Жулия Бишоп хэлсэн байна. Төрийн бус байгууллагын ажилладаг, өдгөө 60 настай Керри Вилсоныг Жала-Абад дахь оффистоо ажиллаж байхад нь цэргийн дүрэмт хувцастай зэвсэглэсэн нэгэн этгээд хулгайлан авч явжээ.
 
Жала-Абад нь Пакистантай хиллэдэг хилийн зурвастай ойрхон байдаг бөгөөд энд олон тооны зэвсэгт бүлэглэлүүд байдаг ажээ. Катерин  хэмээх хатагтай Вилсон өөрсдийн бизнесээ эхэлж буй ядуу эмэгтэйчүүдийг дэмждэг "Зардози" гэдэг тусламжийн байгууллагын захирал юм. Үл таних зэвсэгт этгээд түүнийг хулгайлах хүртэл тэрбээр энэ нутагт 20 гаруй жил ажилласан байна. Австралийн Гадаад хэргийн сайдын хэлэхдээ "олзонд байгаа болон хулгайлагдах эрсдэлд өртөж болзошгүй хүмүүсийн аюулгүй байдалтай холбоотойгоор Вилсоныг сулласан нөхцөл байдлын талаар тайлбар өгөх боломжгүй" гэжээ.
 
Вилсоныг суллах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Афганистаны эрх баригчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа сайд илэрхийлсэн байна. Барьцаанд байгаа хүмүүсийг суллахын тулд мөнгө төлөх боломжгүй гэж Австралийн тал мэдэгдэж байсан юм.
 
Вилсоны 91 настай эцэг болох Брайн Вилсон охиныхоо төлөө санаа зовинож байгаа тухайгаа, мөн барьцаалагчид охиныг нь амьд байлгаж байгаа байх гэж Австралийн АBC телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хэлж байжээ.
 
Х.Сарнай
Сурвалж: “Монцамэ” агентлаг