МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй өнөөдөр уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Манай хоёр байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар уулзан ярилцсан зүйлсийн нэг хэсгийг ажил хэрэг болгохоор өнөөдөр бид уулзаж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Уулзалтын үеэр хоёр тал “Монгол Улсаас БНХАУ-д силимарины үрийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай”, “Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” хорио цээрийн гурван Протокол, “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Дээрх гэрээ хэлэлцээрийн үр дүнд мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх нэг эх үүсвэр болно. Бизнесийн орчинг дэмжихийн зэрэгцээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийлүүлэгдэх болно гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
za ingeed mal mahiig ni unegui shahuu avdg bsn bol odoo urgamliig ni unegui avah gereegee hiichihsen bna daa.Sylimarine gej mash huchtei elegnii em hiideg urgamliig ni ureer ni zoogood ustgah gej bgaa yum bna daa.Mongol gej elsen tsol l uldeh yum bna daa,tun udahgui
Hytadtai yamarch naimaa butehgui.Odoo uul uurhaig har.Hytaduud irj gazar saigui ongichij sendiilj echegt ni unegui nuurs joogood l.Mah sain bolsruulj laazalj yum uu?Aziin busad oronruu gargadag bol
Байгууллага хоорондын эрчимтэй хөгжил гэсэн нэрээр улсын эрх ашигтай харшилддаг гэрээ хийдэг газар гарчээ. манайхан толгой муутай болохоороо эрүүл малаа махаар нь ч тэр амьдаар нь ч тэр гаргаж хэдхэн жилийн дараа хоолгүй болсон сууж байж чадах л улс даа. Хоёрын хооронд өнөө маргаашийн хэдэн мөнгөний бараа харахаараа шуналаа татаж дийлдэггүй махан толгойнууд. Одоо ховор ургамал гаргаж эм бэлдүүлээд өөрсдөө өндөр үнээр эргүүлж авна. Хөөрхийлөлтэй мулгуу.