sonin.mn
Монос Групп Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасагт нярайн амьсгалын дефибрилятор аппарат  хандивлалаа.
 
Тус дүүрэгт 0-16 насны 110 мянган хүүхэд харьяалалтай байдгаас 2015 оны байдлаар 20 мянган хүүхэд тус эмнэлгээр үйлчлүүлснээс11мянган хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Үүний 400 хүүхдэд нь амьсгал, зүрх зогсох үеийн яаралтай тусламж хүргэх зайлшгүй шаардлагатай байдаг байна.
 
Дефибрилятор аппаратгүйн улмаас гар массаж хийх арга хэмжээ үзүүлдэг ч төдийлөн хүртээмж бага тул зүрх зогсох үеийн хамгийн түрүүний нэн чухал хэрэгсэл болох энэхүү аппарат нь  хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад оруулж буй  бодит хувь нэмэр болж буйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
 
Энэ үеэр Моносфарм Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат улс орны хувьд эдийн засгийн хүндхэн үе байгаа хэдий ч хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад нийт компани, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалав.
 
Ж.Болор
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг