sonin.mn
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр түгжрэл ихсэх учраас автомашины дугаарыг хязгаарлахаар болсон байна.
 
 Есдүгээр сарын нэгэн ирэх пүрэв гарагт таарч байгаа тул 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохооргүй болов. Дугаарын хязгаарлалтыг өглөөнийн 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хийнэ. Энэ нь автомашины дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд хамаарахыг ч эцэг эхчүүдэд анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг