sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2016” цэргийн сургуулилт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад өнөөдөр эхэллээ гэж Оросын Дорнод цэргийн тойргийн Хэвлэлийн албаны дарга мэдээллээ.
 
“Сэлэнгэ” цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш хийж байгаа бөгөөд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг илрүүлэх, устгах чиглэлээр явуулдаг хээрийн сургуулилтад Орос болон Монголын цэргүүд оролцдог юм.
 
Хэвлэлийн албаны дарга Александер Горбеевын хэлснээр, уг сургуулилтад хоёр талаас 1000 орчим цэргийн албан хаагч оролцож, 200 нэгж цэргийн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг