sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Сириэс 10 мянган дүрвэгч хүлээж авна гэсэн амлалтдаа манай улс товлосон хугацаанаас нэг сар гаруйн өмнө хүрч чадлаа гэж АНУ-ын Засгийн газар мэдэгдсэн байна.
 
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Сирийн 10 мянга дахь дүрвэгч даваа гарагийн үдээс хойш манай улсад ирсэн” гэв.
 
Дэлхийн дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд Ерөнхийлөгч Барак Обама дээрх зорилтыг дэвшүүлсэн юм.
 
Мөн есдүгээр сард дуусах санхүүгийн жилд АНУ-ын Засгийн газар наад зах нь 85 мянган дүрвэгч, тодруулбал, Ирак, Украин болон Мьянмарын иргэдийг хүлээж авахаар төлөвлөжээ.
 
С.Райс хэлэхдээ “АНУ дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн хэдий ч дэлхийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд  цаашид ч үргэлжлүүлэн оролцох болно” гэлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг